Tuesday, January 5, 2010

ХҮҮХДИЙН ИНЭЭД ЦАЛГИСАН ӨДӨР





МУИС Ротаракт клубынхэн маань 2009 оныхоо амжилт бүтээлийг дүгнэхийн сацуу, 2009-2010 оны Ротаригийн шинэ жилээр Улаанбаатар Ротари клубын шинэхэн гишүүн Игорьд тус клубын ерөнхийлөгчийн хөрөг зургийг дуудлага худалдаагаар зарж, шинэ жилийг угтсан төслөө хэрэгжүүлэх мөнгийг амжилттай босгож чадлаа. Энэхүү хөрөг зургийг зурсан клубын гишүүн Ханддорж болон Улаанбаатар Ротари клубын гишүүн Игорьт талархсанаа илэрхийлье.




Үүний дараа Улаанбаатар Ротари клубын доор байгуулагдсан Орчлон интерактын маань байнгын харилцааатай ажилдаг хагас өнчин болон бүтэн өнчин хүүхдийн асрамжийн газар болох Эрдэм төвийн хүүхдүүдийг баярлуулахаар бид шийдэн ажилдаа шамдан орсон юмаа.Эрдэм төв нь анх 2008 онд Япон улсын Элсрайн Камхан хэмээх хувийн хэвшлийн компаны 1 хувийн санхүүжилтээр байгуулагдсан билээ.Одоогоор Эрдэм төв нь 11 хүү 14 охин 3 харгалзагч багшийн хамтаар үйл ажиллагаагаа явуулж буй.



Бид б
үхэн Аса циркд хамтран ажиллах саналаа хүргүүллээ. Бидний ч саналыг уриалгахан хүлээн авч, Аса циркийн хамт олон Эрдэм төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй Петер Паны тоглолтыг үзүүлэх боломжийг олголоо. Энэхүү ажилд гүн тусалцаа үзүүлсэн эрхэм гишүүн Хичээнгүйдээ талархсанаа мөн илэрхийлье.

Тоглолтын дараа манай клубын з
үгээс хүүхдүүддээ шинэ жилийн бэлгийг гардуулж өглөө. Шинэ жилийн бэлгээ хүлээж авсан хүүхдүүд маань нүүрэндээ баясал дүүрэн, Эрдэм төвөө зорилоо.



Х
үүхдүүдийн маань нүүрэнд баясал төрж баяснаас, гадна клубын гишүүдийн нүүрэнд түүнээс хэд дахин илүүтэйгээр баясал тодрон байгааг харахад үнэхээр сайхан байлаа.
Энэх
үү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн бүхий л Ротаригийн гэр бүлийн гишүүд та бүхэндээ маш их талархсанаа илэрхийлье. Бидний хийх ажил өдрөөс өдөрт нэмэгдэж, үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бүхий л чадлаараа бид хичээн зүтгэх болно.

МУИС РОТАРАКТ КЛУБ
2009 он


No comments:

Post a Comment