Showing posts with label Rotaract. Show all posts
Showing posts with label Rotaract. Show all posts

Saturday, October 10, 2009

KGM Ротаракт клубын гишүүдийн Монголд айлчилсан тэмдэглэл





МУИС Ротаракт клубын “Зэрлэг” залуучууд бид Хонг Конгын KGM Ротаракт клубын 13 гишүүнийг 9 сарын 20-ноос 9 сарын 27-ны өдрүүдэд Монгол орноо, Монгол дахь Ротари клубын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төслүүдийг таниулах аялал маань амжилттай болж өнгөрлөө.

9 сарын 20

МУИС Ротарактууд KGM Ротарактуудыг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр Монгол ёс заншилаараа угтаж, байрлах зочид буудлын зүг хүлгийн жолоо заллаа.

9 сарын 21

Өглөөний ургах нартай залгуулан KGM –ийн залуус Сүхбаатарын талбай дээр очиж, цэлмэг хөх тэнгэрийн дор зураг авхуулангаа монголын үнэртэй салхиар амьсгалж жаал саатлаа. Тэндээс холгүй орших төв шуудан орж Монгол орны талаар сэтгэгдэлээ ил захидал дээр бичиж төрөл төрөгсөд, найз нөхөддөө илгээсэн юм. Өдрийн хоолны цаг болж бидний хэдэн нөхөд Монгол үндэсний хоол амтархан идсэний дараа маршрутын дагуу орлого багатай ард иргэдийн аж амьдрал, хүүхдүүдийнх нь сурлагатай танилцахаар “Гэр хороололыг зорьцгоов. Дархан цаазат Богд Хан уулан дээр орших Зайсан дурсгалын хөшөө цогцолбор дээр гарч сэвэлзэх салхинд сэтгэлээ сэргээнгээ түмэн бужигнасан их хот Улаанбаатарыг жаргах нарны улаан туяан дор тольдон харцгаасан юм.

Урт бөгөөд адал явдалтай аялалын дараа дотор газраас өр нэхэж буйг сая л мэдэрцгээж, залуус маань манай клубын гишүүдтэй хүндэтгэлийн оройн зоогонд хамт орцгоолоо.



9 сарын 22

KGM –ийн залуус маань өөрсдийн сэтгэлийн дэмийг үзүүлэхээр Нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд сургалт хүмүүжлийн төв дээр очиж халуун сэтгэл тээж авчирсан хандивын хувцас, эд зүйлсийг гардуулан өгч бүхэл өдрийн турш бяцхан дүү нартайгаа хамтдаа цагийг зугаатай өнгөрөөв.

Оройн зоог Улаанбаатар Ротаракт клубын гишүүдтэй хамт идэцгээлээ. Орой нь Монгол айлын аж амьдралтай илүү ойр танилцахыг хүссэн залуус маань манай клубын гишүүдийн гэрт нэг хоногийг өнгөрөөхөөр зочиллоо.



9 сарын 23

Монгол орны баялаг түүхтэй танилцахаар байгалийн түүхийн музей болон үндэсний түүхийн музей орохоор энэ өдрийн эхлэлийг тавьцгаасан юм. Дараа нь Тайваний Ротари клубын тусламжаар байгуулагдсан компьютерийн лабораторыг үзэж танилцахаар 23-р сургуулийг зорьцгоов.

Оройн зоог Алтай барбекү ресторанд зооглосны дараа их хотын залуусын хэв маягаар чөлөөт цагаа өнгөрөөхийг хүссэн KGM –ийн залуус маань Метрополис диско клубыг зорьж таазаа хэрхэн хөдөлгөхийг бидний хэдэн шоуны амьтадаас сурцгаасан билээ.


9 сарын 24


Энэ өдөр ХонгКонг зочид маань гэртэй авч харих бэлэг дурсгалын зүйлс авхаар жаал дэлгүүр хэсэж хөлөө чилээсний дараа өдрийн хоолонд орхоор явцгаасан. Дараагаар нь хавдар судлалын үндэсний төв орж үйл ажиллагаатай танилцлаа. Бидний ярьж заншсанаар “шоппинг” хийхээр улсын их дэлгүүр болон далай ээж хүнсний захаар орж нохойн битүү туурай, хурганы ногоон арьснаас бусдыг үзсэн залуус маань ёстой л нэг нүдээ хужирласан даа.

9 сарын 25

Маршрутын эхэнд очих газар болох “Rotary Safe Water” төсөлтэй танилцахаар төслийн газартай очиж байдалтай танилцацгаалаа. Бидний дараагын зогсоол “Keep Mongolia Green” төсөл хэрэгжиж буй газар байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас цуцлагдаж оронд нь эрдэм өнчин хүүхдүүдийн асрамжын төв дээр очиж бяцхан дүү нарынхаа авъяаслаг тоглолтыг шимтэн үзэж асрамжын төвийн эргэн тойронтой танилцлаа. Үдээс хойш KGM залуус маань манай клубын зарим гишүүдтэй хотын гадна салхинд гархаар “Бумбан тур” жуулчны баазыг зорингоо зам зуур байрлах Монголчууд бидний бахархал болсон Чингис хааны хөшөө цогцолбор дээр хэдэн хором саатлаа.

Сэвэлзэх салхинд найган бүжих хээр талын цэцэгс, алтан шаргал өнгөөр гоёсон модод, аяалгуулан дуулах ойн цоорхой, сүрдэм аварга уул хадад, уулын хормойгоор алжаах манан, мурилзан урсах голын хоржигнох чимээ, гэр дотор төөнөх галын дүрэлзэх чимээ, талаар бэлчих морьдын янзгаах дуу, агь таанын үнэр уусан шингэсэн цэнгэг агаар .... хил хязгаар нь үл харагдах уудам тал нутаг, миний эх орон юутай үзэсгэлэнтэй!


9 сарын 26

KGM –ийн Ротарактуудын Монголд байх сүүлчийн өдөр. “Бумбан тур” жуулны бааз. Өглөөний 9 цагын орчим. Нар дээрээс төөнөсөн намрын налгар өдөр. Залуус маань морь унацгаахаар эртлэн босоцгоолоо. Үдээс хойш хотод орж ирэн тал хээрийн салхинд цохиулсан хэд маань жаал дуг хийхээр буудалдаа ирцгээсэн юм. Оройн 6 цагын орчим. Үдэлтийн оройн зоог Бээжин ресторанд барьж дурсгалын зураг татуулсаны дараа зочидоо үдэхээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг зорьцгоолоо.


Үүгээр бидний 7 хоногийн мартагдашгүй аялал өндөрлөсөн ба МУИС Ротаракт клуб болон KGM Ротаракт клубын хооронд нөхөрсөг харьцаа тогтсонд туйлаас их баяртай байгаа билээ.

Monday, June 22, 2009

LIVE STRONG, PLAY BALL


We have successfully hosted a basketball tournament between Rotary, Rotaract, Interact clubs of Mongolia. The tournament lasted whole Sunday (June 21st, 09') where 7 male and 4 female teams competed each other for the title.

Rotaract club of Niislel won the male 1st place and Interact club of Orchlon girls came 1st in female category.

The Championship Trophy went to Interact club of SION 93 for their active participation of 3 teams including two male teams. Which earned them the right to organize and host the event the following year.

Big hearted thank you goes out to Magnay, Tushig and Ochhuu for their time and talent to make this tournament run smoothly.



Monday, June 8, 2009

One happy Saturday & 500 books project

TIP: click on the picture to view it in full size.

We started our day early and packed our books in the back of Tushig's truck and drove outskirt of the town to find school #19.

We drove from Tolgoit --> Shar Had --> Uliastai -->Honhor. The trip was about 100km.
After when we done with the distribution of the brand new Russian textbooks we all went to a chinese restaurant and celebrated our little accomplishment.

Special thanks to everyone who was involved and Altansuvd Member of Rotary club of Ulaanbaatar for asking us to get the books where they are needed most.