Tuesday, September 1, 2009

Интерактууд талархаж байна

Сайн байцгаана уу,

2009 оны 8-р сарын 13-16 өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Гуанжоу хотодОлон Улсын Ротаригийн 3450 дүүргээс зохион байгуулсан МUNA 2009 буюу Нэгдсэн Үндэсний Байгууллагын Загвар Хуралдаан 2009-д Монгол Улсын интеракт клубуудыг төлөөлөн 11 гишүүн болон 1 зөвлөгчийн хамтаар амжилттай оролцоод ирлээ.


Уг хуралдаанд Филлипин, Хятад, Солонгос, Макао, Хонг Конг, Монгол зэрэг 6 орны 300 орчим хүүхдүүд оролцсон ба бид дэлхий дахинд тулгамдаад байгаа томоохон асуудлуудын талаар Эдийн засаг Нийгмийн хороо (ECOSOC), Эдийн засаг Санхүүгийн хороо (ECOFIN), Олон улсын аюулгүй байдлын хороо (DISEC), Нийгэм хүмүүнлэг соёлын зөвлөл (SOCHUM) гэх 4 хороодод хуваагдан хуралдлаа. Энэхүү хуралд оролцохоор бид 2009 оны 8-р сарын 8–ны өдөр УБ хотоос Бээжин орох галт тэргэнд сууснаар бидний урт удаан 15хоногийн аялал маань эхэлж, аялалын групп маань БНХАУ-ын аж үйлдвэр өндөр хөгжсөн Гуанжоу хотод 8-р сарын 12-нд очсон бөгөөд бид хурал эхлэхээс нэг хоногийн өмнө очсон нь бидэнд хуралдаа бэлтгэх сайхан болж боллоо.

Энэхүү хугацаанд бид маш олон зүйлийг сурч мэдсэн:

• Албан бичиг боловсруулах

• Бусдад өөрийгөө зөвөөр илэрхийлж илүү нээлттэй болох

• Хэлний мэдлэгээ дээшлүүлэх

• Бусад орны соёлоос суралцах

• Мэдээлэл цуглуулж боловсруулах

• Дэлхийн тулгамдсан асуудлуудын талаар тодорхой ойлголттой болох

• Хамтран багаар ажиллах зэрэг маш олон зүйлийг сурч том боломж бидэнд олдлоо.


Энэхүү хурал нь 4 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд өдөр бүр хуралдаж хурлын 3 дахь өдөр International Night болж Монгол орныхоо соёл урлагыг танилцуулж монгол ардын бүжиг, уртын дуу, Beat Box-ыг сонирхуулсан нь бусад орны төлөөлөгч хүүхдүүдэд өндөр сэтгэгдэл үлдээж, хамгийн сайн зохион байгуулалттай болон “Most Creative booth”-ыг авсан нь бидэнд маш том урам боллоо.


Бид
Монгол орноо төлөөлөн энэ хуралд өндөр амжилттай оролцсон бөгөөд :
1. “Бүтээлч үзэсгэлэн” батламж

2. “Шилдэг оролцогч” батламж, цом (Доржпагма, Тэргэл)

3. “Шилдэг төлөөлөгч” батламжийг тус тус хүртэж маш амжилттай оролцоод ирлээ.


Мөн бидний хамгийн ихээр хүсэж байгаа болон зорьсон зорилт маань энэхүү хуралдааныг
Монголдоо амжилттай зохион байгуулах арвин их туршлага, хүсэл тэмүүлэл өвөртлөн ирлээ.


Энэхүү хуралдаанд оролцоход дэмжлэг үзүүлсэн
Олон Улсын Ротаригийн 3450 дүүрэг, AG Бэрээ эгч, Улаанбаатар Ротари клуб, Улаанбаатар Ротари клубын гишүүн Yannick, Laurenz, Хүрээ Ротари Клуб, Баянзүрх 100 Ротари Клуб, Нийслэл Ротари Клуб, Туул Ротари Клуб, МУИС Ротаракт клуб болон бусад дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ бид бүхэн маш их талархаж байна.

Та бүхнийхээ итгэлийг алдалгүй бид бүхэн улам их хичээж ажиллах болно.



Орчлон Интеракт клуб, SION-93 Интеракт клуб

2009 он

No comments:

Post a Comment