Tuesday, September 7, 2010

Сайхан сэтгэлийн үзүүрт угаалгын машин

Ротарактуудын үндсэн зорилгын томоохон хэсэг нь нийгэмдээ сайн сайхныг бүтээх байдаг.

2008 оны 7-р сард Голландын Лек Эн Ленжийн ахлах сургуулийн 100 хүүхэд, 5 багшийг Монголд айлчлал хийн, Баянзүрх дүүргийн 88-р сургууль дээр төсөл хэрэгжүүлэх үед МУИС Ротарактын залуучууд орчуулга хийж, өөрсдийн клубээ тэрхүү хамт олонд таниулж байжээ. Үүний дараа 2009 оны 10-р сард Лек Ин Ленжийн сургуулиас төлөөлөгч ирэн Монголд хэрэгжиж байгаа төслөө шалгах үеэр Ротарактууд өөрсдийн бичсэн 2 төслийг танилцуулж, хамтран ажиллах нааштай санал хүлээн авсан. Энэхүү нөхөрлөлийн үр дүнд хамтдаа анхны төслөө амжилттай хэрэгжүүллээ.


Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд сургалт хүмүүжлийн төв нь 4-18 насны хагас болон бүтэн өнчин 160 гаруй хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүдийн хувцас, цагаан хэрэглэлийг угааж цэвэрлэдэг хагас автомат, хуучин хоёр угаалгын машин байдаг аж. Тус машинууд ачааллаа дийлэхгүйн улмаас жилд 2-3 удаа эвдэрч засварт ордог. Энэ асуудлыг шийдэх бидний хүсэлтийг Голландын “Лек Эн Линж” сургуулийн сурагчид шаардлагатай хөрөнгийг босгох ажилд ханцуй шамлан орсон бөгөөд 9-р сарын 8-ний өдөр Герман улсад үйлдвэрлэсэн үйлдвэрлэлийн зориулалттай “Милли” брэндийн бүрэн автомат угаалгын машиныг асрамжийн газарт хүлээлгэн өглөө.



Тус төвийн хүүхдүүд баярлаж, талархаж байгаагаа өөрсдийн дуу, хамтлагийн тоглолтоор илэрхийлсэн.


Хүүхдүүд хамгийн дулаанаар угтаж авсан шигээ, хүүхдүүд, багш нар нь бүгд нийлж хамтдаа босч зогсож байгаад “Хүний сайхан сэтгэл” дуугаар ирсэн биднийг үдэж гаргасан. Энэхүү мэдээллийг уншиж байгаа та ч гэсэн тэдэн дээр зочлож, тусламжийн гараа сунгах боломж нээлттэйг хэлье.



МУИС Ротарактын Голландын Лек Ен Ленжийн сургуулийн хамт олонтой хамтран хэрэгжүүлсэн анхны төсөл ийнхүү амжилттай өндөрлөлөө. Бидний цаашдын хамтын ажиллагаа ч гэсэн эерэг өөрчлөлтүүд авчирна гэдэгт бидэнд эргэлзэх зүйл алга байна.


Чи өөрөөсөө гадна хэний төлөө юу хийв? асуултанд Монгол залуу хүн бүр хариулттай байх болтугай.


МУИС Ротаракт


2010.09.07


If the start is good, the end should be great

Rotaract clubs are part of a global effort to bring peace and international understanding to the world.

Back in 2008 Dutch high school “Lek en Linge" travelled to Mongolia with 100 students and 5 teachers when Rotaract club of N.U.M members voluntarily helped on their stay and community work which was to renovate and support local school #88 in Bayanzurh district.

Since then we have kept in touch with our friends from Holland and talked about cooperating on new projects in the future.

As result of this friendship, today 160 children aged 4-18 from Bayanzurh district state orphanage can keep their clothes and bedding clean with a brand new full automatic mashing machine. Their old one, only semi-automatic needs repair quarterly which frustrated the orphan workers and obviously the children.

This was not possible without the "Len en Linge" high school students who wholeheartedly organized fund raising events back home with guidance from Wilde Goose NGO. On September 8th the German manufactured "Miele" brand washing machine was handed over to the orphan.



The talented youngsters from the orphan thanked everyone with their singing and dancing.



In the Mongolian way we say “If the start is good, the end should be great” the first fruitful cooperation between Rotaract Club of N.U.M and "Lek en Linge" high school of Holland has been a success.

Service above Self


Rotaract Club of National University of Mongolia