2008 оны 7-р сард Голландын Лек Эн Ленжийн ахлах сургуулийн 100 хүүхэд, 5 багшийг Монголд айлчлал хийн, Баянзүрх дүүргийн 88-р сургууль дээр төсөл хэрэгжүүлэх үед МУИС Ротарактын залуучууд орчуулга хийж, өөрсдийн клубээ тэрхүү хамт олонд таниулж байжээ. Үүний дараа 2009 оны 10-р сард Лек Ин Ленжийн сургуулиас төлөөлөгч ирэн Монголд хэрэгжиж байгаа төслөө шалгах үеэр Ротарактууд өөрсдийн бичсэн 2 төслийг танилцуулж, хамтран ажиллах нааштай санал хүлээн авсан. Энэхүү нөхөрлөлийн үр дүнд хамтдаа анхны төслөө амжилттай хэрэгжүүллээ.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд сургалт хүмүүжлийн төв нь 4-18 насны хагас болон бүтэн өнчин 160 гаруй хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүдийн хувцас, цагаан хэрэглэлийг угааж цэвэрлэдэг хагас автомат, хуучин хоёр угаалгын машин байдаг аж. Тус машинууд ачааллаа дийлэхгүйн улмаас жилд 2-3 удаа эвдэрч засварт ордог.
Хүүхдүүд хамгийн дулаанаар угтаж авсан шигээ, хүүхдүүд, багш нар нь бүгд нийлж хамтдаа босч зогсож байгаад “Хүний сайхан сэтгэл” дуугаар ирсэн биднийг үдэж гаргасан. Энэхүү мэдээллийг уншиж байгаа та ч гэсэн тэдэн дээр зочлож, тусламжийн гараа сунгах боломж нээлттэйг хэлье.
МУИС Ротарактын Голландын Лек Ен Ленжийн сургуулийн хамт олонтой хамтран хэрэгжүүлсэн анхны төсөл ийнхүү амжилттай өндөрлөлөө. Бидний цаашдын хамтын ажиллагаа ч гэсэн эерэг өөрчлөлтүүд авчирна гэдэгт бидэнд эргэлзэх зүйл алга байна.
Чи өөрөөсөө гадна хэний төлөө юу хийв? асуултанд Монгол залуу хүн бүр хариулттай байх болтугай.
МУИС Ротаракт
2010.09.07
No comments:
Post a Comment