Tuesday, June 29, 2010

РОТАРАКТАРУУД БИД АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭЖ ЧАДДАГ

Монголд Ротари хөдөлгөөн үүсч байгуулагдсаны 15 жил, Ротаракт хөдөлгөөн үүсч бий болсны 10 жилийн баярын мэнд хүргэе!

Энэхүү үйл явдлыг тохиолдуулан МУИС Ротаракт клуб болон Хонг Конгийн Ковлүүн Голден Маял Ротаракт клубууд хамтран Сонгино Хайрхан дүүрэгт байрлалтай Эрдэм асрамжийн газарт тусламжийн гараа сунгалаа.




Энэхүү төслийн ажиллагаанд Ротаригийн 3450 Олон улсын дүүргийн 2009-2010 оны захирагч Ада Чен, 2010-2011 оны захирагч Жасон Чен, хамт ирсэн төлөөлөгчид, 2009-2010 дүүргийн захирагчийн туслах Бэрцэцэг, 2010-2011 дүүргийн захирагчийн туслах Баярсайхан, 2009-2010 дүүргийн туслах нарийн бичиг Дэлгэрцоо, Улаанбаатар Ротари клубын ерөнхийлөгч Манлай, Улаанбаатар Ротари клубын ерөнхийлөгч асан Намсрай болон МУИС Ротаракт клубын гишүүдийн хамт очин хүүхдүүдтэй нэг өдрийг аз жаргалтай өнгөрүүллээ.




Төслийн хүрээнд тус асрамжийн газар нэн шаардлагатай байгаа 2 компьютер, систем хөгжим, индүү, 4 ус буцалгагч болон хүүхдүүдийн дуртай амттан зэрэг зүйлсийг хандивлалаа. Мөн ирэх 9-р сараас эхлэх эдгээр хүүхдүүд маань интернеттэй болох бөгөөд МУИС Ротаракт клубын гишүүд 7 хоног болгон очиж компьютерын анхан шатны болон интернетийн сургалт явуулах гэж буйг дуулгахад таатай байна. Тэрхүү хүүхдүүд маань ч интернет орчинтой танилцан, Хонг Конг-с зорьж ирсэн төлөөлөгчид болон Ковлүүн Голден Маял Ротаракт клубын ах эгч нар луугаа майл бичихээ ч бас амлаад авсан шүү.


Биднийг очиход авьяаслаг бяцхан хүүхдүүд маань урлагийн тоглолтоор бэлэг барьж, тоглолтыг үзсэн үзэгчид сэтгэл маш өндөр буцсаныг дуулгахад таатай байна. Тоглолтын сонингоос дуулгахад Эрдэм төв нь 5-18 насны 30 хүүхэдтэй бөгөөд эдгээр нь бүгд л авьяастай юм билээ. Жижигхэн хүү Даваадалай гарч ирээд уран нугараад, Завгүй хүмүүс хэмээх нэртэй хип хоп дууг Батхангай, Төгөлдөр, Мянгад бүжгийг Оюун-эрдэнэ гээд тэр дунд авьяасгүй хүүхэд гэж алгаа.

Биднийг бэлгээ гардуулж өгсний дараа, хүүхдүүд маань ч бас бэлэг бэлдсэн байлаа. Өөрсдийн гараар хийсэн шүрэн чимэглэл, зурсан зургаа зочид төлөөлөгчид болон Ковлүүн Голдэн Майл клубынхэнд өглөө.



Бэлэг авсан зочиид хүүхдүүдийн авьяасыг биширч байсныг дуулгахад таатай байна.


Төслийн ажиллагаа өндөрлэх үед тэрхүү үйл ажиллагаанд оролцсон хүмүүс бүгд сэтгэл өндөр, дараа дахин ирнээ гээд л буцлаа. Хүүхдүүд ч их л баярлан, дараа дахин ирээрэй гэсээр л биднийг үдлээ...


Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санаачлан, мөнгөн хандив цуглуулсан Ковлүүн Голден Маял Ротаракт клубын нийт гишүүддээ дахин талархсанаа илэрхийлье. Хамтран туслалцаа үзүүлсэн Ковлүүн Голден Маял Ротари клуб, Улаанбаатар Ротари клуб болон сэтгэл зүрхээрээ биднийг дэмжэн хамтран ажилласан бүхий л хүмүүсдээ Эрдэм төв болон МУИС Ротаракт клубын нэрийн өмнөөс гүнээ талархаж байна.


Ротаракторууд бид нийгэмдээ үйлчилдэг, аз жаргалыг ч бэлэглэж чаддаг.....

МУИС Ротаракт клуб

2010.06.16

No comments:

Post a Comment