Thursday, December 10, 2009
Saturday, October 10, 2009
Visit of KGM Rotaractors
Below are the itineraries of the 7 day visit:
Arrival of the KGM Rotaractors at the Chingis Khaan International Airport. Rotaract club of NUM welcomed the KGM Rotaractors in a Mongolian traditional way.
KGM Rotaractors visited the Sukhbaatar square, the post office and had a lunch in Mongolian restaurant and get to know about Mongolian traditional foods. After the surprising lunch, we headed to the “Ger” district where the lower income people live to have a brief understanding. Then we visited Public schools in the “Ger” district to view the differences between “Ger” district and Central district public schools. To have a broader sightseeing of the Ulaanbaatar city and a amazing view of the sunset, we headed to the “Zaisan” war memorial statue on Bogd Khan Mountain. With the starving stomach, we had a welcome dinner by the Rotaract club of NUM in Savannah Restaurant.
We have shared all we have with no worries as we all do it under the warm family motto;
Rotary shares.
We have seen the real dreams of many people as we all hope to make it happen saying
“Make Dreams Real”
We learned, we served and we led. Future of Rotary is in our hands.
Cheers Rotaractors!!!
KGM Ротаракт клубын гишүүдийн Монголд айлчилсан тэмдэглэл
9 сарын 20
МУИС Ротарактууд KGM Ротарактуудыг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр Монгол ёс заншилаараа угтаж, байрлах зочид буудлын зүг хүлгийн жолоо заллаа.
9 сарын 21
Өглөөний ургах нартай залгуулан KGM –ийн залуус Сүхбаатарын талбай дээр очиж, цэлмэг хөх тэнгэрийн дор зураг авхуулангаа монголын үнэртэй салхиар амьсгалж жаал саатлаа. Тэндээс холгүй орших төв шуудан орж Монгол орны талаар сэтгэгдэлээ ил захидал дээр бичиж төрөл төрөгсөд, найз нөхөддөө илгээсэн юм. Өдрийн хоолны цаг болж бидний хэдэн нөхөд Монгол үндэсний хоол амтархан идсэний дараа маршрутын дагуу орлого багатай ард иргэдийн аж амьдрал, хүүхдүүдийнх нь сурлагатай танилцахаар “Гэр” хороололыг зорьцгоов. Дархан цаазат Богд Хан уулан дээр орших Зайсан дурсгалын хөшөө цогцолбор дээр гарч сэвэлзэх салхинд сэтгэлээ сэргээнгээ түмэн бужигнасан их хот Улаанбаатарыг жаргах нарны улаан туяан дор тольдон харцгаасан юм.
Урт бөгөөд адал явдалтай аялалын дараа дотор газраас өр нэхэж буйг сая л мэдэрцгээж, залуус маань манай клубын гишүүдтэй хүндэтгэлийн оройн зоогонд хамт орцгоолоо.
9 сарын 22
KGM –ийн залуус маань өөрсдийн сэтгэлийн дэмийг үзүүлэхээр Нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд сургалт хүмүүжлийн төв дээр очиж халуун сэтгэл тээж авчирсан хандивын хувцас, эд зүйлсийг гардуулан өгч бүхэл өдрийн турш бяцхан дүү нартайгаа хамтдаа цагийг зугаатай өнгөрөөв.
Оройн зоог Улаанбаатар Ротаракт клубын гишүүдтэй хамт идэцгээлээ. Орой нь Монгол айлын аж амьдралтай илүү ойр танилцахыг хүссэн залуус маань манай клубын гишүүдийн гэрт нэг хоногийг өнгөрөөхөөр зочиллоо.
9 сарын 23
Монгол орны баялаг түүхтэй танилцахаар байгалийн түүхийн музей болон үндэсний түүхийн музей орохоор энэ өдрийн эхлэлийг тавьцгаасан юм. Дараа нь Тайваний Ротари клубын тусламжаар байгуулагдсан компьютерийн лабораторыг үзэж танилцахаар 23-р сургуулийг зорьцгоов.
Оройн зоог Алтай барбекү ресторанд зооглосны дараа их хотын залуусын хэв маягаар чөлөөт цагаа өнгөрөөхийг хүссэн KGM –ийн залуус маань Метрополис диско клубыг зорьж таазаа хэрхэн хөдөлгөхийг бидний хэдэн шоуны амьтадаас сурцгаасан билээ.
9 сарын 24
Энэ өдөр ХонгКонг зочид маань гэртэй авч харих бэлэг дурсгалын зүйлс авхаар жаал дэлгүүр хэсэж хөлөө чилээсний дараа өдрийн хоолонд орхоор явцгаасан. Дараагаар нь хавдар судлалын үндэсний төв орж үйл ажиллагаатай танилцлаа. Бидний ярьж заншсанаар “шоппинг” хийхээр улсын их дэлгүүр болон далай ээж хүнсний захаар орж нохойн битүү туурай, хурганы ногоон арьснаас бусдыг үзсэн залуус маань ёстой л нэг нүдээ хужирласан даа.
9 сарын 25
Маршрутын эхэнд очих газар болох “Rotary Safe Water” төсөлтэй танилцахаар төслийн газартай очиж байдалтай танилцацгаалаа. Бидний дараагын зогсоол “Keep Mongolia Green” төсөл хэрэгжиж буй газар байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас цуцлагдаж оронд нь эрдэм өнчин хүүхдүүдийн асрамжын төв дээр очиж бяцхан дүү нарынхаа авъяаслаг тоглолтыг шимтэн үзэж асрамжын төвийн эргэн тойронтой танилцлаа. Үдээс хойш KGM залуус маань манай клубын зарим гишүүдтэй хотын гадна салхинд гархаар “Бумбан тур” жуулчны баазыг зорингоо зам зуур байрлах Монголчууд бидний бахархал болсон Чингис хааны хөшөө цогцолбор дээр хэдэн хором саатлаа.
Сэвэлзэх салхинд найган бүжих хээр талын цэцэгс, алтан шаргал өнгөөр гоёсон модод, аяалгуулан дуулах ойн цоорхой, сүрдэм аварга уул хадад, уулын хормойгоор алжаах манан, мурилзан урсах голын хоржигнох чимээ, гэр дотор төөнөх галын дүрэлзэх чимээ, талаар бэлчих морьдын янзгаах дуу, агь таанын үнэр уусан шингэсэн цэнгэг агаар .... хил хязгаар нь үл харагдах уудам тал нутаг, миний эх орон юутай үзэсгэлэнтэй!
9 сарын 26
KGM –ийн Ротарактуудын Монголд байх сүүлчийн өдөр. “Бумбан тур” жуулны бааз. Өглөөний 9 цагын орчим. Нар дээрээс төөнөсөн намрын налгар өдөр. Залуус маань морь унацгаахаар эртлэн босоцгоолоо. Үдээс хойш хотод орж ирэн тал хээрийн салхинд цохиулсан хэд маань жаал дуг хийхээр буудалдаа ирцгээсэн юм. Оройн 6 цагын орчим. Үдэлтийн оройн зоог Бээжин ресторанд барьж дурсгалын зураг татуулсаны дараа зочидоо үдэхээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг зорьцгоолоо.
Үүгээр бидний 7 хоногийн мартагдашгүй аялал өндөрлөсөн ба МУИС Ротаракт клуб болон KGM Ротаракт клубын хооронд нөхөрсөг харьцаа тогтсонд туйлаас их баяртай байгаа билээ.
Tuesday, September 1, 2009
Интерактууд талархаж байна
2009 оны 8-р сарын 13-16 өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Гуанжоу хотодОлон Улсын Ротаригийн 3450 дүүргээс зохион байгуулсан МUNA 2009 буюу Нэгдсэн Үндэсний Байгууллагын Загвар Хуралдаан 2009-д Монгол Улсын интеракт клубуудыг төлөөлөн 11 гишүүн болон 1 зөвлөгчийн хамтаар амжилттай оролцоод ирлээ.
Энэхүү хугацаанд бид маш олон зүйлийг сурч мэдсэн:
• Албан бичиг боловсруулах
• Бусдад өөрийгөө зөвөөр илэрхийлж илүү нээлттэй болох
• Хэлний мэдлэгээ дээшлүүлэх
• Бусад орны соёлоос суралцах
• Мэдээлэл цуглуулж боловсруулах
• Дэлхийн тулгамдсан асуудлуудын талаар тодорхой ойлголттой болох
• Хамтран багаар ажиллах зэрэг маш олон зүйлийг сурч том боломж бидэнд олдлоо.
Энэхүү хурал нь 4 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд өдөр бүр хуралдаж хурлын 3 дахь өдөр International Night болж Монгол орныхоо соёл урлагыг танилцуулж монгол ардын бүжиг, уртын дуу, Beat Box-ыг сонирхуулсан нь бусад орны төлөөлөгч хүүхдүүдэд өндөр сэтгэгдэл үлдээж, хамгийн сайн зохион байгуулалттай болон “Most Creative booth”-ыг авсан нь бидэнд маш том урам боллоо.
Бид Монгол орноо төлөөлөн энэ хуралд өндөр амжилттай оролцсон бөгөөд :
1. “Бүтээлч үзэсгэлэн” батламж
2. “Шилдэг оролцогч” батламж, цом (Доржпагма, Тэргэл)
3. “Шилдэг төлөөлөгч” батламжийг тус тус хүртэж маш амжилттай оролцоод ирлээ.
Мөн бидний хамгийн ихээр хүсэж байгаа болон зорьсон зорилт маань энэхүү хуралдааныг
Монголдоо амжилттай зохион байгуулах арвин их туршлага, хүсэл тэмүүлэл өвөртлөн ирлээ.
Энэхүү хуралдаанд оролцоход дэмжлэг үзүүлсэн Олон Улсын Ротаригийн 3450 дүүрэг, AG Бэрээ эгч, Улаанбаатар Ротари клуб, Улаанбаатар Ротари клубын гишүүн Yannick, Laurenz, Хүрээ Ротари Клуб, Баянзүрх 100 Ротари Клуб, Нийслэл Ротари Клуб, Туул Ротари Клуб, МУИС Ротаракт клуб болон бусад дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ бид бүхэн маш их талархаж байна.
Та бүхнийхээ итгэлийг алдалгүй бид бүхэн улам их хичээж ажиллах болно.
2009 он
“Model United Nations Assembly 2009” Mongolia participation
The assembly was widely organized through Asia as there were over 300 delegates from countries of Philippine,
The MUNA 2009 consists of 4 committees regarding to its issues that are facing the world. The four committees are “Disarmament and International Security Committee”, “Economic and Financial Committee”, “Social, Humanitarian and Cultural Committee” and “Economic and Social Council”. There were delegates representing 30 countries and Rotaractors who represented Chairperson or DAIS of the committee.
As leaving for MUNA 2009 from UB on 8th of August, 2009, our 15 days of long journey had started. We reached our destination which was Guangzhou on 12th of August. We had only one day to start MUNA 2009, the organizing team held a workshop for delegates from Mongolia .
The event lasted for 4 days. Through these 4 days of assembly, we made a big investment for our future and gained a lifetime experience.
What we gained:
1. Learned to think globally and act globally
2. Learned how to work as a team
3. More efficient way of speaking, plus lobbying and debating and some diplomatic skills
4. Gained broader understanding of different cultures; Cultural exchange
5. Built a friendship and developed a global network of partnership
(Team
On 15th of August, The International night was organized. We represented our home country;
We are fully proud that we introduced our home country intensively to other cultures. Our achievements from MUNA 2009 are:
1. Certificate: “Most Creative Booth” awarded to delegates from
2. Certificate: “Outstanding delegates” awarded to Tergel and Dorjpagma
3. Certificate: “Best representative country” awarded to delegates from
We, delegates from
The Future Rotary is in our hands.
THANK YOU FOR YOU KIND SUPPORT
Monday, July 27, 2009
Зэрлэг залуус буюу дэлхийн шумуулны нийслэлд зорчсон тэмдэглэл
Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2009 оны 7 дугаар сар 25-26-ний өдрүүдэд МУИС Ротаракт клубын 7 гишүүд Монголын Ротари клубуудын санаачлан хэрэгжүүлж буй “Keep Mongolia Green” төслийн хүрээнд Хүрээ Ротари клубын хэрэгжүүлж байгаа Дархан хотын Орхон суманд очиж ажиллалаа. Бидний ахлагчаар Хүрээ Ротари клубын гишүүн Очгэрэл эгч маань хамт явлаа.
Бид бүхэн өглөөний ургах нарнаар уулзацгаасан боловч зарим нэг шалтгааны улмаас хотоос 11 цагийн үед хөдлөцгөөлөө.
Дархан хотоор дайран хооллож, төсөл хэрэгжиж буй газар болох Орхон суманд очих үед үдийн нар ээж байлаа. Бид бүхэн ч ачаа тээшээ тэнд байрлах байрандаа үлдээчихээд, төсөл хэрэгжиж буй талбай руугаа яаран явцгаав. Талбай дээр очих үед зэрлэг нилээн ургасан, бидний хийх ажил ундарч байлаа. Очоод клубын 7 гишүүд маань бүх талбайг буюу 4 га газрыг зэрлэгнээс нь салгана гэхэд бидний хүч хөдөлмөр нилээн дутахыг ойлгож Монголын бүх интеракт, ротарактын гишүүдээ дуудмаар санагдаж байснаа нуух юун.
Бид ч ажилдаа ханцуй шамлан орж, орой 21 цагийн үед байрлаж байгаа байрандаа ирж амарцгаалаа. Талбай дээр +30 градус, битүү шумуулыг үл ажран МУИС Ротаракт клубын гишүүд маань зэрлэгээ зулгааж эхэлцгээв. Эхний өдөр бид чацарганы модны зэрлэгээ зулгаасан боловч хүний гараар зулгааж дийлэхгүйгээ мэдэн ойлгож, маргааш нь трактор хөлслөхөөр шийдэн унтацгаасан юм.
Өглөөний ургах нарнаар бүгдээрээ босон өглөөний цайгаа ууцгаан, ажилдаа гарцгаалаа. Энэ өдөр урьдны өдрөөсөө илүү туршлагажин ажлаа эрчимтэй хийлээ.
Бидний энэ өдөр зэрлэг зулгаахаар төлөвлөсөн талбай маань хүнсний ногоо тарьж буй газар байлаа. Төлөвлөгөөгөө бид давуулан биелүүлж, үдээс хойш 15 цаг гэхэд дуусгаж, аз жаргалтай хүмүүс байраа зорьцгоов. Байрандаа очиж үдийн хоолоо идэцгээн, дурсгалын зураг татуулан хөдөллөө. Бидний ахлагч Очоо эгч маань ажлаа эрт дуусгасан гэж биднийг шагнан Дархан хотын цэцэрлэгт хүрээлэнгээр 20 мин зугаалах эрх болон зайрмаг авч өглөө. Бид ч баярлан, цэцэрлэгт хүрээлэнтэй танилцан зугаалангаа, нүдэндээ харагдсан зэрлэгүүдээ зулгаамаар санагдаж байлаа. Тун удалгүй хүлгийн жолоо Улаанбаатар хотын зүг заллаа. Ингээд бидний төсөлтэй танилцан, зэрлэг зулгаасан аялал маань өндөрлөсөн юмаа.
Дараа, дараагийн явах багийнхан болон клубуудээ хандаж хэлэхэд:
- Бөөнөөрөө нэгдэж, хамтдаа очин зэрлэг зулгаах нь хамгийн үр дүнтэй.
- Шумуулын болон нарны тос авч явах. Талбай дээр ажиллах үед энэ маш чухал.
- Ханцуйтай цамц болон урт өмд авч явах.
- Байр очих болгонд бэлэн байх боломжгүй учраас өөрсдийн мешок болон майхангаа авч явахад илүүдэхгүй.
- Хар хорхой маш их учраас, хөвөн авч явах.
Хамгийн анхны айлчилсан Ротаракт клубынхэн МУИС Ротаракт клуб байлаа. Дараагийнх нь танай клуб байна гэдэгт итгэлтэй байна.
МУИС Ротаракт клуб
2009 он
Monday, June 22, 2009
LIVE STRONG, PLAY BALL
We have successfully hosted a basketball tournament between Rotary, Rotaract, Interact clubs of Mongolia. The tournament lasted whole Sunday (June 21st, 09') where 7 male and 4 female teams competed each other for the title.
Rotaract club of Niislel won the male 1st place and Interact club of Orchlon girls came 1st in female category.
The Championship Trophy went to Interact club of SION 93 for their active participation of 3 teams including two male teams. Which earned them the right to organize and host the event the following year.
Big hearted thank you goes out to Magnay, Tushig and Ochhuu for their time and talent to make this tournament run smoothly.
Thursday, June 11, 2009
Monday, June 8, 2009
Ah, how good it feels...the hand of an old friend
In the history of our club we have hosted Rotaract club of Chung Chi College, Rotaract club of Hong Kong University, Green Peace volunteer students from Korea, Lek en Ledge high school students from Holland, and this summer Soup, Angel, Kevin and Steven were in town to visit us once again.
GALA Night concert for Mr.D K LEE Rotary International President
Our Rotaractors participated and devoted their time at GALA Night concert for Mr.D K LEE Rotary International President at 22th May, 2009
It was one of those memorable nights and events of our life as a Rotaract. It felt really nice singing “R-O-T-A-R-Y” song with Morin Huur ensemble.
After the concert Rotaracts from 4 clubs went to Veranda's CELLAR lounge for couple of drinks which was nice. Did some catching up with former older members of different Rotaract clubs.
One happy Saturday & 500 books project
We started our day early and packed our books in the back of Tushig's truck and drove outskirt of the town to find school #19.
We drove from Tolgoit --> Shar Had --> Uliastai -->Honhor. The trip was about 100km.